Умардууд АСЕАН-д тусгай элчээ илгээнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Умардууд АСЕАН-д тусгай элчээ илгээнэ

Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс Зүүн Өмнөд Азийн Үндэстнүүдийн Холбоо (АСЕАН)-нд тусгай элчээ илгээхээр зэхэж байгаа талаар KCNA агентлаг мэдээлжээ.

Умардууд тусгай элчийг АСЕАН-тай найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хөгжүүлэх зорилгоор илгээх гэж байгаа талаар тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдсэн байна.

Бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг дэмжиж, улсуудын бие даасан тусгаар байдлыг дээдэлж, дотоод хэрэгт оролцохгүй тэгш байх зарчмыг баримталдаг улс төр, эдийн засгийн хүчин болох АСЕАН-тай Хойд Солонгос улс цаг ямагт харилцаагаа хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ирсэн юм.

Умард Солонгос улс 2000 онд АСЕАН-ы бүс нутгийн чуулганд оролцож байсан бөгөөд 2008 онд  Зүүн өмнөд Азийн нөхөрсөг харилцаа, хамтын ажиллагааны тухай олон улсын гэрээнд нэгджээ.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж