Apollo 7 чихэвч худалдаанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Apollo 7 чихэвч худалдаанд гарлаа

Дуу хөгжимд дуртай залуусын хамгийн чухал хэрэгцээт зүйл нь чихэвч байдаг. Бүх зүйл ухаалаг авсаархан болж буй өнөө үед чихэвч ч мөн адил болж байна.

Erato компанийн бүтээсэн Apollo 7нэртэй чихэвч нь энэхүү авсаархан ухаалаг гэгдэх ангилалд багтах шинэ загвар юм. Ердөө хурууны үзүүрээр барихад багтах жижиг хэмжээтэй ч дуугаралт хүчин чадлын хувьд хангалттай сайн.

Ямар ч утасгүй, бусад төхөөрөмжүүдтэй Bluetooth WiFi-гаар холбогдон ажиллана. Өөрийн гэрт нь суулган цэнэглэх ба нэг удаа бүрэн цэнэглэхэд 12 цаг тасралтгүй идэвхитэй горимд ажиллах хүчин чадалтай аж.

Т.МӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж