Гар утасны зах зээлийн хамгийн хүчтэй тоглогч Apple компани дараагийн iPhone-ийн загвараа ирэх онд танилцуулах билээ. Тус компани энэхүү шинэ загварын гар утсаа OLED дэлгэцтэйгээр гаргах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Гэвч OLED дэлгэц үйлдвэрлэгч Samsung Display, LG Display, Sharp Display болон Japan Display гэсэн дөрвөн компани iPhone-д зориулсан шинэ дэлгэцийг үйлдвэрлэж амжихгүй байж магадгүй гэнэ.
Тиймээс ханган нийлүүлэгчдийн хүчин чадлыг харгалзан үзэж, хүлээхээс өөр арга байхгүй болж байгаа аж.
Т.МӨНХ