УИХ-ын гишүүн Х.Наранхүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Х.Наранхүүд эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үнэн

УИХ-ын гишүүн Х.Наранхүү, Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж нарыг эрх мэдлээ хэтрүүлсэн, мөнгө завшсан хэргээр шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар АТГ-аас тодруулахад  “УИХ-ын гишүүн Х.Наранхүү Эрдэнэт улсын үйлдвэрийн газрын захирлаар ажиллаж байхдаа албаны эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэлд АТГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь үнэн. Энэ хэрэгт Монгол банкны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржтой холбоотой асуудал ч бий. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Хэрэгт хяналт тавьж байгаа прокуророос зөвшөөрөгдсөн хэмжээнд хэргийг ил болгох мэдээлэл авч болно байх” гэх хариулт өглөө. Тэднийг Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйл анги буюу Төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх үндэслэлээр шалгаж эхэлжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж