Өмчлөлийн маргаантай байруудын талаар ОХУ-аас мэдээлэл хийв

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Өмчлөлийн маргаантай байруудын талаар ОХУ-аас мэдээлэл хийв

Улаанбаатар дахь ОХУ-ын эзэмшилд байсан хэд хэдэн орон сууцны маргаан үргэлжилсээр байдаг. Энэ асуудлаар өчигдөр /2016.11.21/ Улаанбаатар дахь ОХУ-ын ЭСЯ-ны ахлах зөвлөх Кулаков Влаентин Витальевич, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар зэргийг тус холбооны гишүүдийн албан ёсны төлөөлөгч Жилинский Сергей Станиславович, түүний орлогч Белозеров Василий Владимирович, “Россотрудничество агентлаг”-ийн албан ёсны төлөөлөгч, ОХУ-ын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Михайлов Евгений Георгиевич нар мэдээлэл хийсэн юм.

Энэ үеэр сэтгүүлчдэд тараасан хэвлэлийн мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

“2016 оны арваннэгдүгээр сарын 14-нд Улаанбаатар хотын 15-р хороололд амьдарч байгаа санаачилгатай хүмүүс "Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо"-ны дэмжлэгтэйгээр хэвлэлийн бага хурал явуулж, Монгол улсын нутаг дэвсгэр дэхь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн талаар зөвшөөрөх аргагүй хэлбэрээр мэдээлэв. Тус мэдээлэл бодит байдалтай нийцэхгүй эсвэл контекстээс тусгайлан авсан гэдгийг мэдэгдэж байна.

Өнөөдрийн хэвлэлийн бага хурлын зорилго гэвэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тусламжтайгаар Монгол улсын олон нийтэд болон улс төрийн байгууллагуудад нөхцөл байдлын талаархи үнэнийг мэдээлэх бөгөөд бүх асуудлыг олон улсын хуультай нийцүүлж Монголын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхэд уриалах юм.

Дээр дурдсан холбоог санаачилгатай иргэд 15 гаруй жилийн өмнө үүсгэн байгуулсан бөгөөд тэрийг Монгол улсын нутаг дэвсгэр дэхь үл хөдлөх хөрөнгийг хураан авах хэрэгсэл гээд ашиглаж байгаа.

Монгол улсын хууль сахиулах байгууллагууд үл эсэргүүцсэнээс болоод хууль тогтоомжийн төгс бус байдлыг ашиглаж, Монголын шүүх шийдвэр гаргахад олон улсын хэлэлцээрийн дагуу Монгол улсын өөрсдөө авсан үүргийг үл тооцсон болохоор тус Холбоо ОХУ-ын өмчид байгаа 6 орон сууцны байрын өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож чадсан. Үүнд, Дархан хотын 3, 4 тоот, Улаанбаатар хотын 11, 12, 13, 17 тоот байр. Үүний улмаас Оросын тал тус объектуудыг удирдах эрх алдсан бөгөөд өмчлөгч хэн байх вэ гэдэг асуултыг шийдэгдээгүй үлдсэн. Тийм учраас Монголын иргэдэд одоо өөрийнх биш өмчийг ашиглахад ямар ч мөнгө төгрөг төлөхгүй боломж нээсэн. Энэ нь иргэдийн ойрын зорилго байсан юм шиг санашдаж байна.

Хоёр талын хооронд дээд түвшинд хүрсэн тохиролцооны дагуу энэхүү орон сууцны байрууд Оросын талаас Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр болсон. Энэ чиглэлээр бид идэвхитэй ажиллаж байгаа. Хэлэлцээрийн оролцогч болох Орос, Монголын төлөөлөгчид шаардлагатай бүх баримт бичиг бэлдэж, орос, монголын хууль эрх зүйн байдалтай нийцэж ямар ч нэмэлт нөхцөлтэй эрх зүйн хувьд ил тодоор өмчийг шилжүүлэх хэрэгтэй. Гэвч одоогийн нөхцөл байдалд ингэхэд туйлын төвөгтэй. Монголын холбооны ажиллагаа энэ явцыг бараг бүрмөсөн зогсоосон. Яагаад гэхээр миний сая хэлсэнчлэн зургаан байрыг өмчлөх ОХУ-ын гэрчилээ хүчингүй болсонд тооцсон. Харин Монголын талд Оросын өмчийг шилжүүлэн өгөх явцыг хэрэгжүүлэхэд хууль тогтоомжийн дагуу тус гэрчилгээ яах аргагүй хэрэгтэй. Тус байруудад амьдарч байгаа Холбооны гишүүд болон бусад иргэд энэ талаар сайн мэднэ хэдий ч одоогийн нөхцөл байдалд сэтгэл хангалуун юм шиг санагдаж байна.

Оросын өмчийн бусад байранд амьдарч байгаа Монголын иргэд болон Холбооны гишүүд олсон амжилт илүү өргөжүүлэн ашиглах зорилгоор Монгол улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх бүх орон сууцны хөрөнгийн өмчлөх гэрчилгээг хүчингүй болгохын төлөө ажиллана гэж удаа дараа мэдэгдэв. Гэлээ гэхдээ Монголын бүх шатны шүүх болон дээд шүүх бусад дөрвөн объектын талаар монголын иргэдийн нэхэмжлэлийг хүчингүй болгосон бөгөөд улсын өмчийг бүртгэх гэрчилгээ хууль тогтоомжийн дагуу олгосныг батласан. Энэхүү шүүхийн шийдвэрт оросын өмчийн байруудад суудаг тус Холбооны гишүүд сэтгэл дундуур нь мэдээжийн хэрэг, яагаад гэхээр тэд нар ойрын ирээдүй байрыг өөрсдийн өмчид авах хүсэлтэй байгаа. Тэр хүртлээ тэдний өмчийн биш Оросын өмчийн байрыг ашиглахад олон жилийн турш түрээсийн мөнгө ч, байрны ашиглалттай холбогдсон зардлыг ч төлөхөөс татгалзахаар шийдэв. Гэхдээ үүнд нэг асуулт гарч ирэх байх. Тэд нар өөрсдийн өмчид байрыг аваад төлбөр төлөхөд бэлэн байх болов уу, зуршил болсон байрын эзэмшигчдэд төлбөр төлөхгүй практик  үргэлжлүүлэх болов уу?

Энэ нөхцөл байдлыг Оросын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй тул гомдлуудыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар шүүхэд өгсөн. Тус гомдолд өмчийг хууль бусаар ашиглахаас урьдчилан сэргийлж эрхээ хамгаалах бөгөөд түрээсийн болон бусад төлбөрийг төлөхгүй хүмүүсийг албадан гаргахыг шаардав. Энэ нь Монгол улсын нутаг дэвсгэр дэхь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ОХУ-ыг төлөөлөх бүрэн эрхт байгууллагууд, ялангуяа ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар зэргийг тус холбооны гишүүдийн талаас гутаах ажиллагааг эхлэхийн шалтгаан болсон.

Холбооны гишүүд үйл ажиллагаа явуулахад нууцын биш болгосон 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрийг үндэс болгож байна.

Орон сууц болон холбогдох соёл аж ахуйн объектуудыг барих зориулалттай газар нутгийг олгох тухай 1971 оны зургадугаар сарын 29ний өдрийн Прокотолын дагуу дурдсан бүх объект ЗХУ-ын хүч, хөрөнгөөр баригдав. ЗХУ-ын эрхийг залгамжлагч улс бол ОХУ юм. Үүнийг дэлхийн нийтээр зөвшөөрсөн бөгөөд энэ талаар хэн ч маргахгүй. Энэ нь ч Орос-Монголын Гадаад хэргийн сайд нарын 2016 оны дөрөвдүгээр сард гарын үсэг зурсан Стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрт тусгагдсан.

Иймд энэхүү объектуудыг буцааж өгөх тухай тус холбооны мэдэгдлүүд огт үндэслэлгүй юм. "Бүх объектыг Монголын талд үе шаттайгаар шилжүүлэн өгөхөөр төлөвлөж байгаа" тухай мэдэгдлүүд бодит байдалд нийцэхгүй, энэ талаар хаана ч тусгадаагүй.

1969 оны олон улсын гэрээ хэлэлцээрүүдийн эрх зүйн байдлын тухай Венийн конвенциас иш татаж тус Протокол одоогийн байдалд хүчээ алдсан талаар Холбооны гишүүдийн мэдэгдэл тэдний тус олон улсын баримт бичгийн агуулгыг сайн ойлгохгүй байгааг харуулж байна. Тус конвенцийн 65-р зүйлийн тусгагдснаар хэлэлцээрийн хүчин төгөлдөр эсэх талаар маргаан үүсгэсэн тал тус хэлэлцээрт дуусгавар болгох, тэрнээс гарах эсвэл хэрэгжилтийг түдгэлзүүлэхийн тулд хэлэлцээрийн нөгөө талд өөрийн шаардлагын талаар мэдэгдэх ёстой. Гэхдээ Монголын түншүүд энэ хэлэлцээрийн хүчинтэй байдлыг маргахгүй хүлээн зөвшөөрдөг бөгөөд бид нартай хамтран тэрийг өнөөгийн байдалтай нийцүүлэх зорилгоор шинэчлэх ажиллагаа явуулж байна. Хамтын ажиллагааны үр дүн нь мэдээжийн хэрэг хуулийн дагуу УИХ-д танилцуулж өргөн барина.

Маргаантай асуудлууд хэлэлцээрээр зохицуулах нь зөв гэж Орос, Монгол хоёр тал санал нэг байна. Тийм учраас Монгол улсын нутаг дэвсгэр дэхь ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг шийдвэрлэхийг Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Орос, Монголын Засгийн газар хоорондын комиссын хүрээнд байгуулсан Орос, Монголын Ажлын хэсэг хариуцан ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ээлжит хуралдаан энэ оны 12-р сарын дундуур урьдчилан товлосон.

Монгол улсын нутаг дэвсгэр дэх ОХУ-ын үл хөдлөх хөрөнгийг ашиглалтын эрх зүйн үндэслэлийн талаар дахиад анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж бодож байна. 2010 оны аравдугаар сарын 23-ны өдрийн 1771 дугаарын, 2008 оны есдүгээр сарын 17-ны өдрийн 1370 дугаарын ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ нь ОХУ-ын нэрийн өмнөөс хилийн чанад дахь төрийн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчийн эрхийг эдлэж байна. Энэ хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгчийн ХЭГ өөрсдийн салбарын үйлдвэрийн газар болох Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газрыг үүсгэн байгуулсан. Тус үйлдвэрийн газар нь хилийн чанад дахь өмчийг үр ашигтайгаар ашиглах, зүй ёсоор хадгалан хамгаалах, хилийн чанадад байгаа Оросын эзэнт гүрэн, ЗХУ-ын өмчийг эрэн хайх, тус өмчийн ОХУ-ын өмчлөх эрхийг бүртгүүлж хамгаалахыг хариуцан ажиллаж байна.

Энэ бүхэн зүйлүүд Монголын ч, Оросын ч, олон улсын ч хууль тогтоомжид бүрэн нийцэж байна. Өмчлөгч болох ОХУ өмчөө өөрийн хүсэлтээр удирдаж тухайлбал түрээслэхийн ачаар ашиг олох эрхтэй. Оросын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар ОХУ-ын бүрэн эрхт төлөөлөгчийн хувьд Хилийн чанад дахь өмчийг удирдах үйлдвэрийн газар олсон ашигт ногдох шаардлагатай бүх татвар хураамжийг Монголын хуулийн дагуу төлдөг.

Эцэст нь, түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны гишүүдийн ярьсан тоонуудын талаар хэдэн үг хэлье. Тухайлбал, Оросын байруудад 15 мянган монголын иргэн байр түрээслэн авч байгаа гэж мэдэгдсэн. Энэ нь хэтээс хэтэрсэн тоо. Өнөөгийн байдлаар 1971 оны Протокол болон 1979 оны Хэлэлцээрийн дагуу ОХУ-ын өмчид Монгол Улсын нутаг дэвсгэрт ийм олон хүн багтахааргүй 15 л орон сууцны байшин байгаа. Тэгэнгүүт энэ 15 орон сууцны байшингаас найм нь л түрээслэн өгдөг.

Түрээсийн мөнгөөс олсон ашиг сарын таван сая ам.доллар хүрч байгаа тухай мэдэгдэл ташаа юм аа. Ингэж бодвол энэ нь жилийн 60 сая ам. долларын орлого юм. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр ч Оросын хувьцааны эзэмшигч байх үед сүүлийн жилүүдэд Оросын талд ийм их хэмжээний мөнгө өгөөгүй байсан. Одоо түрээслэсэн Оросын байшинд амьдарч байгаа Улаанбаатар хотын гучхан л айл болон Дархан хотын нэг байшинд суудаг айлууд тус холбооны гишүүн, дэмжигчийн тоонд ордог. Цөөхүүлээ байгаа бөгөөд өөрсдийн л эрх ашиг хөөцөлддөг хэдий ч тус Холбоо хоёр талын эдийн засгийн чухал салбарын хүрээнд өөрийн дүрмээ шахаж байна.

1990 онуудад ОХУ Монгол Улсад 1400 гаруй үл хөдлөх хөрөнгийн объект, цэргийн техник, тоног төхөөрөмж зэвсэглэл үнэ төлбөргүй шилжүүлэн өгсөн бөгөөд ЗХУ-аас зээлсэн Монгол улсын зээлийг дөнгөж сая бүрмөсөн шийдвэрлүүлсэн. ОХУ Монгол улсын 11 тэрбум ам.долларын өрийг барагдуулсан. Өөрөөр хэлбэл, Оросын тал Монголд тааламжгүй хандаж байгаа талаар ярих ямар ч арга үндэслэл байхгүй.

Энэ асуудлаарх байр суурь маань зөвхөн тус Холбооны гишүүн, санаачилгатай хүмүүст хамаарна. Манай хоёр орны найрсаг харилцааг бид өндрөөр үнэлж, хүндэтгэж яваа. Энэ жил тэмдэглэн өнгөрүүлэх Орос, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны ажиллагаа саад тотгор учруулахгүй гэж найдаж байна” гэжээ.

С.АМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж