“Оны шилдэг хүний нөөцийн менежер-2016” тодорлоо

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

“Оны шилдэг хүний нөөцийн менежер-2016” тодорлоо

“Оны шилдэг хүний нөөцийн менежер-2016” ажил мэргэжлийн долоодугаар уралдаан 2016 оны 11-р сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус уралдаан нь “ХЯМРАЛ БА БОЛОМЖ” уриан дор явагдсан ба Монос групп, Монос фарм ХХК, Макс групп, Жүр үр ХХК, Нью жуулчин турс ХХК зэрэг томоохон байгууллагуудын хүний нөөцийн ажилтнууд болон хувь хүмүүс оролцож  мэдлэг, ур чадвараа сорилоо.

Дэмжигчээр Мэйнспринг ХХК, Болорсофт ХХК, Монос групп, Да хүрээ трейд ХХК болон мэдээллийн ивээн тэтгэгчээр ТВ-3, МҮОНРТ, NEWS.MN, Бизнес радио 98,9 зэрэг байгууллагууд ажиллалаа.

Энэ удаагийн уралдааны тэргүүн байрыг Макс группын хүний нөөцийн менежер Л.Байгальмаа дэд байрыг Жүр үр ХХК-ийн хүний нөөцийн менежер Г.Солонго, гутгаар байрыг Нью жуулчин турс ХХК-ийн захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Б.Хосчимэг нар эзэлсэн бол Монос группын хүний нөөцийн менежер Э.Отгончимэг, хувиараа оролцогч Б.Бямбадорж, нар тусгай байруудыг эзэллээ.

Хамтран ажилласан байгууллага, хувь хүмүүс, шүүгчид, оролцогчид, болон үзэгч сонирхогч бүх хүмүүстээ талархал илэрхийлье.

Тэргүүн байр Л.Байгальмаа

Дэд байр Г.Солонго

Гутгаар байр Б.Хосчимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж