Өнөөдөр Обамагийн Засгийн газарт шагналын хур буулаа. АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама үүрэгт ажлаа хүлээлгэн өгөхийнхөө өмнө Том Хэнкс, Роберт Де Ниро, Майкл Жордан гэх мэт олон алдартнуудыг ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одонгоор шагналаа. Тэрээр нийт 21 хүнд шагнал гардуулсан байна.
Үүнд инээдмийн жүжигчин, хөтлөгч, зохиолч, продюссер Эллэн Деженрег 1997 оноос хойш ижил хүйстнүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрүүлэх, тэднийг хүндэтгэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь үнэлэн ерөнхийлөгчийн нэрэмжит эрх чөлөөний одонгоор шагнасан байна.
Обама хэлэхдээ:
-Үүнийг мартахад амархан л даа. Гэхдээ Эллэн 20 жилийн өмнө олон нийтэд ил гарч, тайзан дээр уран бүтээл тууривах нь түүнээс ямар их зоригийг шаардсан бол. Хэр баргийн хүмүүс өөрийн карьераа эрсдэлд оруулан байж түүн шиг шийдэмгий алхам хийж чадахгүй. Эллэн бол маш олон хүний итгэл найдварыг нуруун дээрээ үүрч яваа нэгэн” гэж хэлсэн нь Эллэнийг уйлуулж орхисон байна.
Г.АНУДАРЬ
ЭХ СУРВАЛЖ: BBC