Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзав

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзав

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг өчигдөр /2016.11.22/ Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчидтэй уулзав. Хүн амын дунд сүрьеэгийн тохиолдлыг эрт илрүүлж, халдвар тархалтаас сэргийлэх зорилгоор Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг Монгол Улсын Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтран төсөл хэрэгжүүлсэн байна. Төслийн хүрээнд 2016 оны 3 дугаар сараас эхлэн Чингэлтэй дүүргийн 11, 12, 17, 18, 19 дүгээр хорооны иргэд болон МУИС, ШУТИС-ийн оюутнуудын дунд сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх үзлэг шинжилгээ хийж, 48 тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан байна.

Эрүүл мэндийн сайдын зүгээс цаашид тархалт өндөртэй орон нутагт үйл ажиллагааг өргөжүүлэх, явуулын үйлчилгээний хүрээг нэмэгдүүлэх замаар төслийн үр дүнг сайжруулахад анхаарч ажиллах талаар саналаа хэллээ.

ЭХ СУРВАЛЖ: ЭМЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж