Орчин үеийн завгүй нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж буй ажил хэрэгч залуус та бүхэндээ зориулж хотын төв цэг Эзэн Чингисийн талбайгаас 4,5км зайд байрлах Залуусын хотхон “Х-Apartment”-ыг та бүхэндээ танилцуулж байна.
Залуусын хотхон “X APARTMENT”-ын байршлын давуу тал
“X APARTMENТ”-ын хийцлэл, төлөвлөлтийн давуу тал
Залуусын хотхон “X APARTMENТ”-ын үйлчилгээ
Интерьер, дизайны шилдэг шийдэл бүхий өрөөний сонголтууд
14 хоног бүр IPHONE 6S гар утасны азтан болох боломж
1. Залуусын хотхон “X APARTMENT”-ын байршлын давуу тал
Улаанбаатар хотын ерөнхий архитекторын баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө”-тэй уялдуулан дэд бүтэц сайн хөгжсөн, шинэ бүтээн байгуулалт өрнөж буй хотын “А” зэрэглэлийн бүсэд Залуусын хотхон “Х APARTMENT”ыг цогцлоосон.
Залуусын хотхон Х апартмент нь хотын төв цэгээс 4,5км зайд Офицеруудын ордны зүүн урд талд төв зам дагуу байрлалтай учир урд зүгрүү Богдхан уул, баруун зүгрүү их хотын хөгжил цэцэглэлтийг бүхэлд нь тольдон харах боломжтой.
Баянзүрх дүүргийн эмнэлэг, тамгийн газар, нийгмийн даатгал, татвар хэлтэс, цагдаагийн хэлтэс зэрэг нийгмийн халамж үйлчилгээнүүдтэй ойрхон байрлалтай
Таны бяцхан үрсийн сургалт хүмүүжилд тань 209, 32, 172-р улсын цэцэрлэг, 14, 53 болон MIU олон улсын сургууль, Батлан хамгаалах сургуулиудтай зэргэлдээ байрлалтай
Хүнс болон ахуйн хэрэглээгээ хангахад тань Тэнгэр бөөний төв, Номин агуулах худалдаа, Сансар супермаркет, Оргил зэрэг худалдаа үйлчилгээний төвүүдтэй ойрхон
Мөн Нарантуул, Да хүрээ, Өгөөмөр зэрэг томоохон худалдааны төвүүдтэй ойрхон байрлалтай учир та замын түгжрэлд орж цаг алдалгүйгээр 3-5минутд хүрч, үйлчлүүлэх боломжтой.
2. “X APARTMENТ”-ын хийцлэл, төлөвлөлтийн давуу тал
Япон архитекторын орон зайн төгс шийдэл бүхий зураг төслөөр, бүрэн цутгах технологиор баригдсан, газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, 1 давхартаа Лобби танхим, хүлээн авах ресепшнтэй, 24 цагийн харуул хамгаалалт, авто машины дулаан зогсоол, ахуйн бүх төрлийн үйлчилгээнүүдийг 1 дүгээр давхартаа цогцоор нь төлөвлөсөн.
Орчин үеийн интерьер загварын цогц болсон Залуусын хотхон “X APARTMENT”-ыг чанарын төгс илэрхийлэл болсон Германы №1 Veka брэндийн вакум цонх, Thyssenkrupp брэндийн цахилгаан шат, Японы ТOTO брэндийн ариун цэврийн өрөөний тоноглол, Солонгос улсын LGHausys брэндийн ханын цаас, Panasonic брэндийн цахилгааны тоноглол мөн 10 жилийн түүхтэй Үндэсний томоохон үйлдвэрлэгч Megawood брэндийн цэвэр модон хаалга зэрэг чанар, баталгааг бүрэн хангасан брэндүүдээр тоноглосон.
3. Залуусын хотхон “X APARTMENТ”-ын үйлчилгээ
Залуусын хотхон “X Apartment” нь хэрэглэгч, оршин суугчдын бүхий л хэрэгцээг хангах бүх төрлийн үйлчилгээний төвийг нэгдүгээр давхартаа бүрдүүлсэн таны таалалд нийцэх орон сууц юм.
Та бүхэнд барилгын нэгдүгээр давхарт байрлах үйлчилгээний төвүүдийг танилцуулж байна:
4. Интерьер, дизайны шилдэг шийдэл бүхий өрөөний сонголтууд
Та өөрийн хүсэл, шаардлагад нийцүүлэн тансаг зэрэглэлийн Дуплекс болон энгийн загвар бүхий орон сууцнаас сонголтоо хийх боломжтой бөгөөд залуучууд, залуу гэр бүлүүддээ зориулан тансаг зэрэглэлийн орон сууцны орчин үеийн загварыг шингээсэн, бага зайд ихийг багтаах зохион байгуулалттайгаараа бусдаас давуу юм.
1 өрөө орон сууц: 30-32 мкв
2 өрөө орон сууц: 54-64мкв
Дуплекс загвар: 2 – 4 өрөө 37,5 -112 мкв
5. 14 хоног бүр IPHONE 6S гар утасны азтан болох боломж
Бид Монголд анх удаа байр захиалсан захиалч нараасаа 14 хоног бүр АЗТАН тодруулж байгаа бөгөөд манай энэ удаагийн АЗТАН-аар онцгой хөнгөлөлт, урамшууллыг эдлэн, гэрээгээ үзэглэсэн А блокын 59мкв-тай 2 өрөө байрны захиалагч хатагтай Оюунчимэг тодорч IPHONE 6S гар утсаа гардан авлаа.
Таныг Улаанбаатар хотод шинэ өнгө төрх нэмэх шилдэг архитектур, орон зайн өвөрмөц шийдэл бүхий 18 төрлийн өрөөний зохион байгуулалтаас өөрийн таалалд нийцүүлэн сонголтоо хийж 14 хоног бүр захиалагч нараас тодруулж буй IPhone 6S утасны дараагийн эзэн болохыг урьж байна.
Та Залуусын хотхон “X APARTMENT”-ын дэлгэрэнгүй мэдээллийг фэйсбүүк болон вэб хуудсаар зочлон авах боломжтой бөгөөд доорх хаяг, утсаар холбогдон авах боложтой.
Facebook: www.facebook.com/XApartment
Веб сайт: www.xapartment.mn, www.ubproperties.mn
Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 77009919, 88030203, 89010865
X Apartment-ын хаяг: Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордоны зүүн урд талд
Захиалга авах оффис: СБД, УДЭТеатрын хойд талд, Улаанбаатар пропертиз ХХК