Өнгөрсөн долоо хоногийн баасан гариг /2016.11.18/ хуралдсан УИХ-ын чуулганаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр нь баталсан. Ингэснээр жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсаа тунхагласны баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амарч байхаар болж байна.
Гэвч энэ жилийн арваннэгдүгээр сарын 26-ын өдөр нь Бямба гаригт таарч байгаа тул ажлын өдөрт шилжүүлэх эсэх асуудлыг маргааш /2016.11.23/ Засгийн газрын хуралдаанаар шийдэх аж.
Т.НОМИН