Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөрийг хэлэлцэж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан гишүүдийн 52. 6 хувийн ирцтэй эхэлж, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлээд байна. Анхны хэлэлцүүлгийг хийхдээ ажлын хэсгээс оруулж ирсэн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгалаа.

Үүнд, Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөр гэснийг Эдийн засгийг сэргээх хөтөлбөр гэж өөрчлөх, Хөтөлбөрийн хэрэгжилтийг хагас жил тутамд танилцуулах даалгаврыг Засгийн газарт өгөх гэсэн саналууд дэмжлэг хүлээлээ.

Мөн дотоод зах зээлийг тарифын болон тарифын бус аргаар хамгаалах,  хөрөнгийн зах зээлийн орчныг сайжруулах, байнгын болон түр ажлын байрыг тогтвортой хадгалж байгаа аж ахуйн нэгжийг татварын бодлогоор дэмжих зэрэг саналууд байнгын хорооны хуралдаанд оролцож байгаа гишүүдийн олонхийн дэмжлэг хүлээгээд байна.

Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж