ББСБ-ын дүрмийн санг 2.5 тэрбум болгосон нь зөв үү?

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

ББСБ-ын дүрмийн санг 2.5 тэрбум болгосон нь зөв үү?

Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн аравдугаар сард шинээр банк бус санхүүгийн байгууллага байгуулан ажиллах хуулийн этгээдэд дүрмийн сан нь 2.5 тэрбум байх шаардлага тавьж, холбогдох шийдвэрийг гаргасан. Өмнө нь дүрмийн сангийн доод хэмжээг 800 саяар тогтоож байсан юм.

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 509 банк бус санхүүгийн байгууллага ажиллаж байна. Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс дүрмийн санг нэмэгдүүлсэн шалтгаанаа банк бус санхүүгийн байгууллагын чанаргүй зээлийн хэмжээ өссөн тул эрсдлээс сэргийлэх зорилготойгоор хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж тайлбарлаж буй.

Харин хууль тогтоогчдын хувьд энэ асуудалд эсрэг, тэсрэг байр суурь баримталж байгаа юм. Энэ долоо хоногийн VS буландаа УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, Т.Аюурсайхан нарын байр суурийг онцоллоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж