Реппер Жий дельфинүүдийн тоглолтод уригджээ

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

Реппер Жий дельфинүүдийн тоглолтод уригджээ

ОХУ-ын “Московский Дельфинарий” явуулын циркийн Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлаж сарын турш "Далайн амьтдын тоглолт"-оо толилуулж байгаа билээ. Энэ удаа тэдний тоглолтод реппер Жий уригдан, уран бүтээлээ хүргэх гэнэ.

Тус циркийн аав, ээж, хүү гурван дельфин өнгөрсөн сард /2016.10.12-нд/ анхны хандивиын тоглолтоор монголчуудын танил болж байсан юм. Энэ удаа ухаалаг дельфинүүд энэ сарын 30-ны 18.00 цагаас 97-р сургуулийн сурагчид болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд үнэ төлбөргүй тоглолтоо сонирхуулах гэж байна.

"Далайн амьтдын тоглолт"-ын тасалбарыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн кассаар худалдааж байгаа аж. Ухаалаг дельфинүүдийн тоглолт ирэх сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжлэх гэнэ.

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж