Азербайжаны нийслэл Баку хотын “Baku Sport Hall” спортын ордонд арваннэгдүгээр сарын 24-26-нд Г.Алиевийн дурсгалд зориулсан чөлөөт бөхийн “Голден Гран-При” олон улсын тэмцээн болно. Тэмцээнд “Алтай констракш” компанийн бөх, Гавьяат тамирчин О.Насанбурмаа оролцох аж. Манай тамирчин өчигдөр Бакуг зорьжээ.
О.Насанбурмаа өмнө нь тус тэмцээнээс 2010 онд мөнгөн медаль хүртэж байсан юм.
Б.ЭНХ