SPS HD телевиз спортод хайртай хүүхэд багачуудын дунд “Миний хайртай тамирчин” гар зураг, зохион бичлэгийн уралдааныг зарлаж байна. Спортын эерэг нөлөө, ач тусыг хүүхэд багачуудад таниулж сурталчилах, спортлог, эрүүл, эерэг амьдралын дадалд уриалах үндсэн зорилготой уг уралдаан нь хоёр насны ангиллаар, хоёр төрлөөр явагдана.
Уг уралдаанд 7 – 10 нас болон 11 – 13 насны хүүхдүүд өөрийн хайрлаж, хүндэлж, үлгэр дуурайл авдаг тамирчдынхаа талаар, яагаад тэднийг шүтэж хүндлэх болсон шалтаан, чамд ямар зан чанар нь эерэгээр нөлөөлж буй тухай 500 – 800 үгэнд багтаан бичиж ирүүлж оролцох юм. Эсвэл хайртай тамирчдаа өнгө будгаар цаасан дээр амилуулан зурж ирүүлж болно.
“Миний хайртай тамирчин” гар зураг, зохион бичлэгийн уралдаанд оролцох бүтээлүүдийг 12 сарын 5-19-ны өдрүүдэд SPS HD телевизийн байранд хүлээж авна. Гар зураг, зохион бичлэгийн уралдааны нас насны ангилалд эхний гурван байрыг шалгаруулж хөлбөмбөгийн өмсгөл, пүүз зэрэг олон онцгой шагналыг гардуулахаас гадна This is Sport мэдээллийн хөтөлбөрт оролцуулах юм. Уралдааны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг SPS Premier Sports Channel фэйсбүүк хуудаснаас авах боломжтой.