“Холидэй Инн” зочид буудал салбараа нээлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.22-нд нийтлэгдсэн

“Холидэй Инн” зочид буудал салбараа нээлээ

Дэлхийн 80 гаруй оронд салбартай “Холидэй Инн” олон улсын сүлжээ зочид буудал Улаанбаатарт салбараа нээлээ

Үндэсний тэргүүлэгч компаниудын нэг "Макс Групп" дэлхийн хамгийн анхны зочид буудлын сүлжээ брэнд болох "Холидэй Инн" зочид буудлыг Улаанбаатарт нээлтээ хийж, өнөөдөр (2016/11/18 өдөр) тууз хайчлах ёслолын үйл ажиллагаа амжилттай хийлээ. "Холидэй Инн" зочид буудал нь "Интерконтиненталь Хотэлс Групп"-ийн сүлжээ буудлуудын нэг юм. "Интерконтиненталь Хотэлс Групп" нь дэлхийн 100 гаруй оронд 12 брэндийн 5099 сүлжээ зочид буудалтай, нийт 754,265 зочид буудлын өрөөтэй ажээ. 2015 оны зургадугаар сард анхлан “Макс” групп нь  "Интерконтиненталь Хотэлс групп"-ыг сонгон хамтран ажиллах гэрээг үзэглэж байсан бол өнөөдөр  Чингэлтэй дүүрэгт байрлах 20 давхар 169 өрөөтэй “Холидэй Инн” Улаанбаатар зочид буудлыг дэлхийд танигдсан брэнд стандартынх нь дагуу барьж, үйл ажиллагаагаа явуулахад бэлэн боллоо. “Холидэй Инн” Улаанбаатар зочид буудал нь амралт, чөлөөт цагийг өнгөрөөх дэлхийд алдартай Тэкно жийм брэндийн төхөөрөмжөөр тоноглогдсон чийрэгжүүлэх танхим, спа гоо сайхны салон, хуурай болон уурын саунтайгаас гадна мөн бизнесийн үйл ажиллагаанд нийцсэн зочид буудал бөгөөд дотроо орчин үеийн чөлөөт шийдэл бүхий ресторан, дэвшилтэд технологиор бүрэн тоноглогдсон хурлын заалнууд, 200 гаруй хүний хүчин чадалтай хүлээн авалтын танхимтай болно.

“Holiday inn” зочид буудлын гадаад улсад үйл ажиллагаагаа явуулж байгаа салбаруудаас дурдвал АНУ-д 722, Европт 282, Африк, Ойрхи дорнод, Австралид 76, Хятадад 75 гэх мэт өндөр хөгжилтэй орнуудад зочид буудлын бизнесийн туршлагаараа үйлчилгээгээрээ манлайлдаг байна. “Макс” группийн хамт олны уйгагүй хичээл зүтгэлийн үр дүнд дэлхийд алдартай салбар зочид буудлын нэг манай улсад үйл ажиллагаагаа явуулах боломж нээгдэж байгаа нь гадны орноос манай улсад ирэх жуулчдын анхаарлыг татаж талархалыг нь хүлээх болжээ.  “Макс” групп үйл ажиллагаагаа явуулж ирсэн 24 жилийнхээ хугацаанд “Макс таур”, “Хийморь” цогцолбор, “Максмолл” худалдааны төв, “Элеганс таун”, Хийморь 11, 13, 19 зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байгаа. Энэ ажлуудынх нь үргэлжлэл болгож дэлхийд алдартай Holiday inn сүлжээ зочид буудал болон 220K Residense тансаг зэрэглэлийн орон сууцаа чанарын өндөр түвшинд барьж байгуулж нээлтийг өнөөдөр хамтатган хийлээ.

Өнөөдрийн энэхүү түүхэн арга хэмжээнд төр засаг, бизнеийн төлөөлөгчид, Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсаас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрх элчин сайд хатагтай Катеринь Арнолд болон Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл нараар тэргүүлсэн сайд төлөөлөгч нар уригдан оролцлоо.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж