Б.Цолмон Азийн зэрэглэлийн шүүгч боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

Б.Цолмон Азийн зэрэглэлийн шүүгч боллоо

Шүүгч Б.Цолмон Японы Токио хотноо болсон Азийн туялзуур сэлэмний холбооны шүүгчийн шалгалтад тэнцжээ.

Тэрбээр ийн Азийн зэрэглэлийн хоёр дахь шүүгч болж байна.

Б.Цолмон өөрөө туялзуур сэлмээр хичээллэдэг бөгөөд "УБ Фенсинг" клубт харьяалагддаг, спортын мастер цолтой тамирчин юм.

Тэрбээр Гран-При тэмцээний аварга, Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээний хошой мөнгөн медальтай.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж