Vanda Electrics компани нь инновацийн тээврийн хэрэгсэл бүтээж үйлдвэрлэх чиглэлээр ажилладаг. Энэ оны эхээр компани гиперкар танилцуулсан бол бол одоо бүтээгдэхүүний шинэ салбарт ажиллаа. Энэ удаа компанийн инженерүүд Motochimp гэдэг цахилгаан мини мотоциклыг танилцуулж байна. Хотын доторх экологийн цэвэр тээврийн бичил хэрэгслийг танилцууллаа.
Зохион бүтээгчид нь, Motochimp хаана ч явсан онцлог харагдах тээврийн хэрэгсэл гэж ярьж байна. Эх бие нь хөнгөн цагаанаар хийгдсэн, өнцгүүдийг нь дугуйруулсан параллелепипед бөгөөд хоёр дугуй, хоёр гишгүүр,суудал жолоо зэргийг эх биед нь бэхэлжээ. Тээврийн хэрэгслийн урт нь метр гаруй аж.
Энэ чиглэлийн анхны үзүүлэх загварт литий-ионын аккумлятор байгаа ба түүнийг цэнэглэхэд дөнгөж 60 минут хангалттай. Motochimp нь хувьсах гүйдэл бүхий стандартын цахилгаан сүлжээнээс цэнэгээ авна. Зай бүрэн цэнэглэгдсэн нөхцөлд 60 орчим км замыг туулна. Хурд нь цагийн 30 км юм байна. Цахилгаан хөдөлгүүр нь 350 Вт-ын хүчин чадалтай.
Мини мотоциклыг асаахад тусгай түлхүүр хэрэгтэй бөгөөд тэр нь улгайлагдахаас нь давхар аварна.
Motochimp төхөөрөмжийг Шэньжэнийн аж үйлдвэрийн яармаг дээр танилцуулжээ. Шинэ бүтээгдэхүүнийг эхлээд Японд худалдаж эхлэх ба дараа нь Ази, Европын зах зээлд гаргах гэнэ. Шинэ мотоциклын үнэ 2000 орчим ам.доллар байх ажээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР