УИХ-ын гишүүн асан Г.Уянгыг Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын даргаас нь чөлөөлсөн шийдвэр гарсан талаар бид мэдээлсэн. Харин энэхүү шийдвэрийг Дээд шүүх хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргажээ. Өрөөр хэлбэл, “Тусгаар тогтнол, эв нэгдлийн нам”-ын дүрэмд орсон нэмэлт өөрчлөлт болон намын шинэ даргыг бүртгүүлэх тухай өргөдлийг Улсын Дээд шүүх 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хянан хэлэлцээд хүсэлтийг хүлээн авахаас татгалзах шийдвэр гаргасан байна. Харин тус намын зарим удирдлагууд Г.Уянгыг тамга тэмдгээ өгөхгүй байгаа талаар мэдээлж байсан юм.
Тэгвэл Дээд шүүхийн шийдвэр Г.Уянгын талд гарчээ. Тус намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлт болон намын даргаас Г.Уянгыг чөлөөлж, Ц.Баянбилэгийг сонгосон талаар ирүүлсэн баримтуудыг Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж Дээд шүүх үзжээ.
Л.ХАЛИУ