Фижид 5.8 баллын хүчтэй газар хөдөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Фижид 5.8 баллын хүчтэй газар хөдөлжээ

Бүгд Найрамдах Фижи улсад баасан гаригт орон нутгийн цагаар оройн 06:56 цагт рихтерийн шаталбараар 5,8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны газраас мэдээллээ.

Газар хөдлөлтийн төв нь өмнөд өргөргийн 20.2932 градус, баруун уртрагийн 178.5264 градуст болсон бөгөөд одоогоор эд материалын хохирол гарч, хүний амь эрсэдсэн талаар мэдээлэл гараагүй байна. Мөн цунамийн анхааруулга дохиог ч өгөөгүй байна.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж