Fitch агентлаг Монгол Улсын гадаад болон дотоод валютын зээлжих зэрэглэлийг В- зэрэглэлээс В хүртэл бууруулсан байна.
Монгол Улсын бондын эргэн төлөлт, төсвийн алдагдал, эдийн засгийн өсөлт гэх мэт санхүүгийн үзүүлэлтүүд мэдэгдэхүйц муудсан бөгөөд үүнийг дагаад зээл төлөх чадвар ч их хэмжээгээр буурч, эрсдэл дагуулсан учраас ийн зэрэглэлийг бууруулсан байна. Сонгуулийн өмнө зарцуулсан үлэмж хэмжээний зардал болон эдийн засгийн өсөлт их хэмжээгээр саарснаас улсын төсвийн алдагдал 19,7 хувь болсон байна.
Fitch-ийн шинжээчид сүүлийн нэг жилд төгрөгийн ханш их хэмжээгээр суларч, 2016 оны сүүлч гэхэд ДНБ-д эзлэх Засгийн газрын өрийн хэмжээг даруй 84.3 хувиар өсгөсөн гэж дүгнэжээ. Үүнд олон санхүүгийн хүчин зүйл нөлөөлсөн боловч Монгол Улс удаа дараа “Төсвийн тогтвортой байдлын хууль”-ийг тохиромжтой үед нь баталж чадаагүйгээс бодлогын хэрэгжилтийн хувьд алдаж эхэлсэн гэж үзсэн байна.
Fitch 2017, 2018 онд төлөх хоёр тэрбум ам.долларын өрийг шинжилснээр Монголын зээлээ төлөх чадварыг гаргасан гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сард Хөгжлийн банкнаас олгосон 500 сая ам.долларын зээл, 2018 оны нэгдүгээр сарын 5-нд төлж эхлэх 500 сая ам.долларын бонд зэргийг багтаажээ.
Fitch ийн дүгнэсэн бол өнгөрсөн баасан гариг /2016.11.18/-нд Moody’s Монгол Улсын болон арилжааны долоон том банкны зээлжих зэрэглэлийг бууруулсан юм. Ийнхүү дэлхийн улс орнуудын зээлжих зэрэглэлийг тогтоодог гурван том санхүүгийн байгууллагын хоёр нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийг буурууллаа.
Г.АНУДАРЬ
Эх сурвалж: Reuters