Монголын сагсчид хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

Монголын сагсчид хагас шигшээд үлдлээ

БНХАУ-ын Шиамень хотноо эдгээр өдрүүдэд 3х3 төрлийн сагсан бөмбөгийн оюутны ДАШТ болж байгаа билээ. Уг тэмцээний шөвгийн наймд үлдээд байсан манай баг Австралийг 19:12 онооны харьцаагаар хожиж, хагас шигшээд өрсөлдөх эрхийг авлаа. Тэд маргааш Ливаны багтай мөнгөн медалийн төлөө тоглоно. Ливаны баг Тайландыг хожжээ.

Монголын багийн бүрэлдэхүүнд Э. Дөлгөөн, А. Гансүх, Б.Батзолбоо, Г.Чинбат нар багтсан бөгөөд тэд бүгд Мон-Алтиус БТДС-д суралцдаг юм. Мөн багийн ахлагчаар М.Өсөхбаяр (Мон-Алтиус БТДС захирал), ерөнхий дасгалжуулагчаар С.Тулга ажиллаж байна.

Монгол - Австраль 19:12

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо/FIBA/, Олон улсын оюутны спортын холбоо/FISU/ хамтран зохион байгуулж буй Дэлхийн оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээнд 10 орны баг өрсөлдөж байна. Монголын баг “В” хэсэгт БНХАУ, Малайз, Унгар, Тайландын багуудтай багтсан юм. Манай залуучууд БНХАУ-ыг 12:11 онооны харьцаагаа хожиж, гараагаа амжилттай эхлүүлсэн бөгөөд Малайзыг 18:6-аар илүүрхэн хожсон. Хэдийгээр Унгарын багт хожигдсон ч хэсгийн хоёрдугаар байраар шалгаран шөвгийн наймд үлдсэн. Өнөөдөр Австралийн багтай хариуцлагатай тоглолтыг хийж, 19:12 онооны харьцаагаар хожин хагас шигшээд үлдсэнээр мөнгөн медалийн төлөө тоглох эрхийг аваад байна. Маргааш Монгол-Ливаны тоглолт болж, хожсон нь аваргын төлөө тоглох юм.

А хэсэг:

  1. Франц
  2. Австрали
  3. Ливан
  4. БНХАУ
  5. Тайланд-1

В хэсэг:

  1. БНХАУ
  2. Малайз
  3. Унгар
  4. Тайланд-2
  5. Монгол

Шөвгийн найм:

  • Монгол – Австрали – 19:12
  • Ливан – Тайланд
  • Франц -БНХАУ-2
  • Унгар – БНХАУ-1 тус тус учраа таарчээ. Одоогоор Монгол, Леваны багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ аваад байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж