Газрын алба нээлттэй өдөрлөг зохиов

Хуучирсан мэдээ: 2016.11.23-нд нийтлэгдсэн

Газрын алба нээлттэй өдөрлөг зохиов

Нийслэлийн Газрын албанаас газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг ирэх сарын 6-ны өдөр явуулахаар зар түгээсэн. Дуудлага худалдааны талаарх танилцуулгыг олон нийтэд хүргэх үүднээс өнөөдөр /2016.11.23/ Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв “Дүнжингарав” салбарт өдөрлөг зохион байгуулжээ. Өдөрлөгт нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ч.Очир болон дүүргүүдийн газрын албаны дарга нар оролцсон байна.

2016 он гарсаар хоёр дахь удаагаа газрын дуудлага худалдааг зохион байгуулах гэж байгаа ажээ. Өмнө нь энэ оны гуравдугаар сарын 3-ны өдөр 13 байршилд газрын эрхийн нээлттэй дуудлага худалдааг зохион байгуулж, 1 байршилд ялагч тодорч байжээ. Иргэн Я.Гэрэл 86 406 289 төгрөгөөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 0,45 га газрыг авч, үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар эзэмших эрхтэй болж байсан.

Харин энэ удаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх, Налайх, Багахангай, Багануур дүүргийн нутаг дэвсгэрт орон сууц, аж ахуй, фермер, амины орон сууц, худалдаа үйлчилгээ, зочид буудал, конторын барилга, үйлдвэрлэл, үйлчилгээ барих зориулалт бүхий нийт 25 байршилд нээлттэй дуудлага худалдаа явуулна. Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2016 оны арванхоёрдугаар сарын 01-ний өдрийн 8:30 минутаас эхлэн – 2016 оны арванхоёрдугаар сарын 6-ны өдрийн 9:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газрын алба, Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтэст битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах юм байна. Битүүмжилсэн хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаах гэнэ.

Дуудлага худалдаанд оролцохыг хүсвэл дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:

  • Хүсэлт маягтаар гаргана.

  • Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;

  • Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;

  • Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;

  • Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: Нийслэлийн Газар алба, Зориулалт: Дэнчингийн үнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг www.ulaanbaatar.mn, www.gazar.ub.gov.mn хаягаар мөн 315711, 96008990 утсаар авна уу.

д/д

Газрын байршил

Зориулалт

Хэмжээ /га/

Дуудлага худалдааны анхны үнэ/төг/

1

Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 8

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492300000

2

Сонгино-хайрхан дүүргийн 32-р хороо, Авто худалдааны цогцолборын Бүс 6, барилга 7

Зочид буудал, худалдаа үйлчилгээ

1.1

492300000

3

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Үйлчилгээтэй орон сууцны хороолол

5.25

470606848

4

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

1.6

153189787

5

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

3.0

274982440

6

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Амины сууцны хотхон

2.23

199004901

7

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Конторын барилга

1.14

764573728

8

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69844129

9

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.7

69428944

10

Хан-Уул дүүргийн 14-р хороо, Түргэний гол дагуу

Аж ахуй, фермер

3.75

128739733

11

Баянзүрх дүүргийн 11-р хороо,УБ-Налайхын чиглэлийн авто замын хойд талд

Амины сууцны хороолол

3.46

307182687

12

Баянзүрх дүүргийн 11-р хороо,Ногоон зоорины баруун талд

Орон сууц

0.82

79073271

13

Хан-Уул дүүргийг 8-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын урд талд

Үйлчилгээ

5.0

2214453500

14

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Худалдаа, үйлчилгээ

0.8

352800000

15

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Төв аймаг чиглэлийн авто замын дагуу

Үйлчилгээ

1.0

444228702

16

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Худалдаа, үйлчилгээ

0.83

735536472

17

Хан-Уул дүүргийг 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд

Орон сууц

0.39

38781165

18

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

19

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

20

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

21

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

22

Налайх дүүргийн 5-р хороо, Гандан уулын урд талд

Үйлдвэрлэл

1.0

44800000

23

Багахангай дүүргийн 1-р хороо, УБ-Замын-Үүд чиглэлийн төмөр замын баруун талд

Үйлдвэрлэл

60.0

2640800000

24

Багахангай дүүргийн 2-р хороо, Багануур чиглэлийн төмөр замын хойд талд

Үйлдвэрлэл

5.0

220800000

25

Багануур дүүргийн 3-р хороо, 252 дугаар ангийн хойд талд

Худалдаа, үйлчилгээ

35.6

3133600000

Нийт

138.47

13506226307

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж