Оршуулгын газарт нарны хавтангууд суурилуулжээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Оршуулгын газарт нарны хавтангууд суурилуулжээ

Spain улсын Santa Coloma de Gramenet хотын захиргаа хэдэн жилийн турш
олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарч байсан боловч энэхүү төслийг
гүйцэтгэх шийдвэр гаргасан байна. Хотын зөвлөлийн шийдвэрээр оршуулгын газрын бунхнуудын дээр нарны эрчим хүч гарган авах зорилгоор нарны 462 хавтан байршуулсан байна. Santa Coloma хотын удирдлагууд ирээдүйд 120000 оршин суугчдаа сэргээгдэх эрчим хүчний эх үүсгүүрээр хангах зорилготой байгаа гэнэ. Үүний адилаар Америкийн нэгдсэн улсын Ахмад дайчдын хэрэг эрхлэх газраас Massachusetts-ийн үндэсний оршуулгын газарт салхин турбин суурилуулж уг газрын цахилгаан эрчим хүчний эх үүсгүүр болгохоор шийдвэрлэсэн байна.

http://www.ulemj.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж