
Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр 13 дугаар хорооллоос ХӨСҮТ-ийн рүү уруудах замд өнөөдөр /VII.22/ 14.30 цагийн үед ноцтой осол гарлаа. “Atibus” компанийн шугамын автобус замын хажууд зогсч байсан явган зорчигчийг гэрлийн шонтой хавсран дайрснаас явган зорчигч газар дээрээ нас баржээ. Автобусны зорчигчид гэмтэж бэртээгүй байна. Осол чухам юунаас үүдэн гарсан, замын хашлагыг яагаад давсан тухай тодруулахаар цагдаагийн байгууллага ажиллаж байна. Явган хүний замаар зорчиж явсан зорчигчийн амь насанд хүрсэн энэхүү осол замын хөдөлгөөн маш их аюултай болсныг харууллаа. Осол хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх хүн байсангүй.
С.Отгон