Утга зохиолын мастерууд “Миний нутаг”-ийг мөнхжүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

Утга зохиолын мастерууд “Миний нутаг”-ийг мөнхжүүлэв

“Хэнтийн Хангай Саяаны өндөр сайхан нуруунууд

Хойд зүгийн чимэг болсон ой хөвчийн уулнууд

Мэнэн Шарга Номины өргөн их говиуд

Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд

Энэ бол миний төрсөн нутаг

Монголын сайхан орон…” хэмээн эхэлдэг шүлгийг мэдэхгүй Монгол хүн үгүй биз ээ. Тэгвэл Монгол хүн бүрийн цээжинд хадаатай байдаг их зохиолч Д.Нацагдоржийн алдарт “Миний нутаг” шүлгийг энэ цагийн монголын утга зохиолын сор болсон зохиолч, яруу найрагчид уншжээ. 

Монголын суут их зохиолч Д.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан ийнхүү түүний алдарт шүлгийг Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав, эрх дураараа омголон яруу найрагч Цоодолын Хулан, Төрийн соёрхолт Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт, хаан найргийн хатан Ш.Дулмаа гуай, Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Дөнгөтийн Цоодол нар өөрийн дуу хоолойгоороо уншиж мөнхөллөө.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж