Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Махны үнэ өсчээ

Баяр, наадмын хорхог, боодогны улирал эхэлсэнтэй холбогдуулан махны үнэ өсөөд байна. Наадмын өмнөхөн хямд байсан махны үнэ нь одоо үнэтэй байгааг дараах статистикийн мэдээ харуулж байна.

Энэ сарын 20-ны байдлаар Улаанбаатар хотын хүнсний зах, дэлгүүрт худалдаалагдаж байгаа хүнсний гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 3.9 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.9 хувиар өссөн байна. Хонины махны үнэ 6.1, ямааны махны үнэ 5.6 хувь, адууны махны үнэ 3.9 хувь, үхрийн махны үнэ 3.9 хувиар тус тус өсчээ.
 
Улаанбаатар хотод дунджаар нэг кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4300 төгрөг, үхрийн мах /ястай/ – 4825 төгрөг, ямааны мах – 3220 төгрөг, адууны мах – 3733 төгрөг, хонины цул мах – 4383 төгрөг, үхрийн цул мах – 5475 төгрөгийн үнэтэй худалдаалагдаж байна гэсэн мэдээг Үндэсний статистикийн хороо гаргажээ.

Б.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж