Аймгийн нэгдсэн эмнэлэг биохимийн шинжилгээний аппараттай боллоо

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

Аймгийн нэгдсэн эмнэлэг биохимийн шинжилгээний аппараттай боллоо

Говь-Сүмбэр аймгийн эрүүл мэндийн салбарын хөгжлийн дэд хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар аймгийн Нэгдсэн эмнэлэг сүүлийн үеийн оношлогооны дэвшилтэт технологи бүхий АНУ-д үйлдвэрлэсэн биохимийн бүрэн автомат анализаторын аппараттай болж, эмчилгээ үйлчилгээндээ шинэ технологийг нэвтрүүллээ.

Уг ажлын гүйцэтгэгчээр "Баянгол МЕД» компани шалгарч, аппаратыг суурилуулж, эмч, мэргэжилтнүүдийн аппарат дээр ажиллах чадавхижуулах сургалтыг ажлын байранд нь олгож, шинжилгээг хийж эхлээд байна.

Энэхүү аппараттай болсоноор 100 хүний шинжилгээг нэг цагийн дотор хийх бүрэн боломжтой болжээ. Ингэснээрээ цаг хугацаа хэмнэхээс гадна шинжилгээний хариу нарийвчилсан байдлаар үнэн зөв гардгаараа өндөр ач холбогдолтой юм.

ЭХ СУРВАЛЖ: GOVISUMBER.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж