Э.Амартүвшин уралдаанд бэлтгээд завгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшин уралдаанд бэлтгээд завгүй

Сонгодог урлагийн “олимп” гэгддэг П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн, УДБЭТ-ын гоцлол дуучин, Гавьяат жүжигчин Э.Амартүвшин ирэх наймдугаар сарын 16-26-нд Норвегийн Осло хотод болох Сонягийн нэрэмжит олон улсын уралдаанд оролцох аж. Иймд тэрбээр уралдааныхаа бэлтгэлийг базаагаад завгүй ажиллаж байгаа гэнэ. Э.Амартүвшин уралдааныхаа урьдчилсан шатанд тэнцсэн учир ирэх сард Осло хотыг зорих юм.

Дуучин Э.Амартүвшин уралдааныхаа талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа юм.

М.Дөл
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж