Монголын Үндэсний бөхийн холбооноос сар бүр сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдааныг зохион байгуулдаг билээ. Энэ сарын барилдаан өнгөрөгч ням гаригт/2016.11.13/ Монголын бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд нийт 480 бөх барилдсанаас Говь-Алтай аймгийн харьяат, сумын заан Х.Дарамзагд түрүүлж, Завхан аймгийн харьяат, “Аварга” биеийн дээд сургуулийн бөх сумын заан М.Лхагвагэрэл үзүүрлэжээ.
Их шөвөгт “Таванхан” дэвжээний бөх, сумын заан Н.Ширчинхүү, Ховд аймгийн харьяат, сумын заан Б.Даваадалай нар үлдсэн байна.
Сануулахад, 10 сарын барилдаанд 448 бөх барилдахад Увс аймгийн харьяат, "Увснуур" дэвжээний бөх, сумын заан Б.Сэр-Од 9 даван түрүүлж, Завхан аймгийн харьяат, "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн бөх, сумын заан М.Лхагвагэрэл 8 даван үзүүрлэж байсан.
Ч.БОЛОР