Шатрын зүүн бүсийн 2016 оны аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 12-13-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн төв Чойр хотноо боллоо. Тэмцээнд Говьсүмбэр, Дорноговь, Дорнод, Дундговь, Сүхбаатар, Хэнтий аймгууд, Багануур дүүргийн 210 тамирчин өсвөрийн 5, насанд хүрэгчдийн ангилалд швейцарь системээр 8 өрөг тоглож аваргуудаа тодрууллаа. Тамирчдын дотор ОУХМ-1, ОУ-ын шатрын холбооны дэд мастер-2, спортын мастер-1, спортын дэд мастер-10, ази тивийн болон улсын аваргын медальт тамирчид 30 гаруй оролцсон байна.
Тэмцээний нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга С.Уранцэцэг, Боловсрол, соёл, урлагийн газрын дарга Э.Мөнхзул, Сүмбэр сумын Засаг дарга П.Амарсайхан, Засаг даргын орлогч Н.Хишигдорж, Шатрын холбооны тэргүүн З.Баярсайхан нарын хүндэт зочид оролцлоо. Нээлтийн ажиллагааны үеэр 1-р сургуулийн авъяаслаг сурагчид уран бүтээлийнхээ дээжээс өргөн барьж сонирхуулсан юм.
Багийн дүнгээр Ц.Батболд дасгалжуулагчтай Багануур дүүргийн баг тэргүүлж, Э.Энхбаатар дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн баг дэд байр, Ө.Эрдэнэ-Очир дасгалжуулагчтай Хэнтий аймгийн баг гуравдугаар байрыг тус тус эзэлсэн байна.
Тус тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Сүмбэр сумын Засаг даргын Тамгын газар хөрөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж, Биеийн тамир, спортын газар, Шатрын холбоо хамтран зохион байгууллаа.
Аймгийн Шатрын холбооноос Говьсүмбэр аймгийн тамирчдаас тэмцээнд сайн оролцсон тамирчдыг шагнаж урамшууллаа. 6-8 насны ангилалд Г.Энхмаа, Э.Тэргэл, 9-12 насны ангилалд Н.Мөнгөнсувд, Д.Баясгалан, 13-18 насны А.Энхдэлгэр, Б.Наранмандах, насанд хүрэгчдийн ангилалд спортын дэд мастер Б.Мөчирөө нарыг шагнаж урамшууллаа.
ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛТ БАЙРТ ШАЛГАРСАН ТАМИРЧИД
6 хүртэл насны охидын ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 7.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин Г.Энх-Уянга
- 6.0 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин Б.Номинцэцэг
- 5.0 оноогоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тамирчин А.Анужин
- 4.0 оноогоор Дорноговь аймгийн тамирчин У.Уянгабилэг
- 4.0 оноогоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тамирчин Б.Одгэрэл
6 хүртэл насны хөвгүүдийн ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 8.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин Г.Зэв
- 7.0 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин Б.Гантөгс
- 6.0 оноогоор Хэнтий аймгийн тамирчин Б.Чингүүн
- 5.0 оноогоор Хэнтий аймгийн тамирчин И.Цогтирээдүй
- 5.0 оноогоор Дорноговь аймгийн тамирчин Б.Пүрэвсүрэн
7-8 хүртэл насны охидын ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 6.5 оноогоор Багануур дүүргийн тамирчин О.Содтуяа
- 6.0 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин А.Оюун-Эрдэнэ
- 4.5 оноогоор Хэнтий аймгийн тамирчин Н.Мишээл
- 4.0 оноогоор Дорноговь аймгийн тамирчин О.Алдармаа
7-8 хүртэл насны хөвгүүдийн ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 8.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин, ОУ-ын шатрын холбооны дэд мастер А.Очир-Эрдэнэ
- 6.5 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин Б.Алдар
- 6.0 оноогоор Дундговь аймгийн тамирчин О.Билэгсайхан
- 6.0 оноогоор Хэнтий аймгийн тамирчин А.Ган-Эрдэнэ
9-10 хүртэл насны охидын ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 6.0 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин Д.Анударь
- 6.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин, ОУ-ын шатрын холбооны дэд мастер Э.Энхжин
- 5.0 оноогоор Дорноговь аймгийн тамирчин М.Гэрэлттуяа
- 4.5 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин У.Нарансолонго
9-10 хүртэл насны хөвгүүдийн ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 6.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин Э.Амартайван
- 6.0 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин Т.Лувсандамдин
- 5.5 оноогоор Хэнтий аймгийн тамирчин Б.Ихбилэгт
- 5.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин Ч.Эрхэмбаяр
11-12 хүртэл насны охидын ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 7.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин Д.Анужин
- 6.0 оноогоор Багануур дүүргийн тамирчин, спортын дэд мастер Г.Маралгуа
- 5.0 оноогоор Говьсүмбэр аймгийн тамирчин Н.Мөнгөнсарнай
- 4.0 оноогоор Дорноговь аймгийн тамирчин Н.Номин
11-12 хүртэл насны хөвгүүдийн ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 6.5 оноогоор Дорноговь аймгийн тамирчин Э.Мөнхбаяр
- 6.5 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин Э.Энх-Од
- 4.5 оноогоор Багануур дүүргийн тамирчин С.Билгүүнтөгс
- 4.5 оноогоор Говьсүмбэр аймгийн тамирчин Б.Болорсүх
13-18 хүртэл насны охидын ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 5.5 оноогоор Дорнод аймгийн тамирчин Т.Хүслэн
- 5.0 оноогоор Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын тамирчин, спортын дэд мастер А.Буянзаяа
- 5.0 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин, спортын дэд мастер Н.Наран-Эрдэнэ
- 4.0 оноогоор Говьсүмбэр аймгийн тамирчин Г.Маралгуа
13-18 хүртэл насны хөвгүүдийн ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 6.5 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин Б.Очирсүх
- 6.0 оноогоор Говьсүмбэр аймгийн тамирчин Э.Түвшинтөгс
- 5.0 оноогоор Хэнтий аймгийн тамирчин Э.Нямбилэг
- 4.5 оноогоор Багануур дүүргийн тамирчин, спортын дэд мастер О.Алтангэрэл
Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 4.5 оноогоор Хэнтий аймгийн тамирчин, спортын дэд мастер Г.Болорсан
- 4.0 оноогоор Говьсүмбэр аймгийн тамирчин Г.Харуулзаяа
- 3.5 оноогоор Хэнтий аймгийн тамирчин, спортын дэд мастер Б.Оюунболор
Насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн ангилалд эхний байруудад шалгарсан тамирчид:
- 7.5 оноогоор Сүхбаатар аймгийн тамирчин, ОУХМ, ОУ-ын шатрын холбооны мастер Э.Энхнар
- 6.5 оноогоор Дорноговь аймгийн тамирчин, спортын мастер Б.Ариунбүүвэй
- 5.5 оноогоор Дорнод аймгийн тамирчин, спортын дэд мастер Б.Ариунболд
- 5.5 оноогоор Говьсүмбэр аймгийн тамирчин, спортын дэд мастер Г.Харуулбаатар
- 5.5 оноогоор Дорнод аймгийн тамирчин Д.Дүүрэнжаргал
ЭХ СУРВАЛЖ: GOVISUMBER.GOV.MN