Шварцнеггер тэтгэмж өгч чадахгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Шварцнеггер тэтгэмж өгч чадахгүй гэв

Калифорнийн амбан захирагч асан, 64 настай Арнольд Шварцнеггер тэтгэмж өгөхийг шаардсан экс эхнэрийнхээ хүсэлтэнд татгалзсан хариу өгсөн талаар “Associated Press” агентлаг мэдээлжээ. 56 настай хатагтай Мария нөхрөөсөө хоёр сар тусдаа амьдарсны эцэст долдугаар сарын нэгний өдөр салах өргөдлөө өгсөн бөгөөд 17 настай, 13 настай хоёр хүүдээ тэтгэмж өгөхийг экс нөхрөөсөө хүссэн юм. 

Шварцнеггер, Мария нарт гэрлэхийн өмнө тохиролцсон зүйлс байхгүйгээс тул Калифорнийн хуулийн дагуу 400 сая ам.доллараар үнэлэгдэх дундын өмч хөрөнгийг нь 50:50 хувиар хувааж олгох нь ойлгомжтой болоод байна. Үүн дээр нэмээд хатагтай Шрайверын хүсэлтийн дагуу ноён Шварцнеггер хүүхдүүддээ санхүүгийн тусламж үзүүлэх ёстой болж магадгүй. Гэсэн ч ноён Шварцнеггер татгалзаж магадгүй байгаа учир энэ асуудалд шүүхээс шийдвэр гаргахаар болжээ. Салсан хосууд амьдралынхаа 25 жилийг хамтдаа өнгөрөөсөн ч, ноён Шварцнеггер бутач хүүхэдтэйгээ хүлээн зөвшөөрснөөр хамтын амьдрал нь хоёр тийш болсон билээ.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж