Эрүүгийн цагдаагийн газрын Тусгай ажиллагааны газрын алба хаагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149, 149.3 заасан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан Г.Нямдоржийг өчигдөр /2016.11.14/ Хэнтий аймгийн Норивлон сумын нутаг дэвсгэрээс 15.00 цагийн орчимд баривчилсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ. Түнийг ”Мунзуй” гэж хочилдог.
Цагдаагийн байгууллага Г.Нямдоржийг оргон зайлсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216-р зүйл ангиар мөн эрүүгийн хэрэг үүсгэжээ.
Сэжигтэн Г.Нямдоржид холбогдох шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 20-нд болсон ч тодорхойгүй шалтгааны улмаас хойшилжээ. Улмаар түүнийг батлан даалтад гаргах захирамжийг шүүгч гаргасан байна. Батлан даалтад гарсан иргэн хол зорчих бол заавал цагдаагийн байгууллагад бүртгүүлдэг. Гэтэл Г.Нямдорж ОХУ руу зорчихоор явахдаа цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй тул түүнийг оргон зайлсанд тооцож, эрэн сурвалжилж байжээ.
Д.УУДАМ