Хэлэмгийгээрээ Н.Ганбямбын өмнө гишгэх гишүүнгүй

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Хэлэмгийгээрээ Н.Ганбямбын өмнө гишгэх гишүүнгүй

Энэ удаагийн УИХ-д хамгийн олон удаа асуулт тавьж, хамгийн удаан ярьж, хамгийн их хуруугаараа занган мэдэмхийрдэг, товчхондоо хэлэмгий доломгойгоороо Н.Ганбямба гишүүн толгой цохиж яваа. Өнгөрсөн хаврын чуулганы дүнгээр тэрбээр хамгийн их ярьсан гишүүний рейтингээ хадгалж үлджээ. Ярих, хэлэх, асуух, анхааруулах, загнах, сургахаараа түүний өмнө гишгэх аавын хүү, ээжийн охин 76 гишүүн дотор алга. Сая өндөрлөсөн хаврын чуулганы хугацаанд л гэхэд Н.Ганбямба гишүүн 84 удаа ам нээж “ангийн нөхөд”-өө тэргүүлжээ. Түүний араас Д.Ганхуяг, Д.Тэрбишдагва, С.Бямбацогт нар жагссан ч үг хэлсэн тоогоороо Н.Ганбямба гишүүнийг бараадахгүй.  УИХ-ын 76 гишүүн давхардсан тоогоор 204 удаа 615 минут буюу 10.25 цаг үг хэлжээ. Ц.Баярсайхан, Л.Гүндалай, Д.Оюунхорол, С.Бямбацогт, Д. Ганбямба, Ц.Мөнх-Оргил, Н.Батбаяр, Г.Баярсайхан  нарын гайгүй ярьдаг гишүүд  20-40 минут үг хэлсэн байхад Н.Ганбямба  гишүүн  48 минут  ярьсан байна.

 Н.Ганбямба гишүүнийг УИХ-ын гишүүд “Манай нэвтэрхий толь. Хүнд мэддэггүй салбар гэж байдаг байхад манай гишүүнд мэдэхгүй юм гэж үгүй. Бүх салбарын сайд нарт сургааль айлддаг ганц гишүүн” гэдэг юм билээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж