"Адмирал Григорович» нэртэй Оросын флотын фрегат хөлөг онгоц арваннэгдүгээр сарын 15-нд Сири дэх террористуудын байрлалыг "Калибр» далавчит пуужингаар буудлаа гэж Батлан хамгаалын сайд Сергей Шойгу, Ерөнхийлөгч Владимир Путины Оросын Зэвсэгт хүчний дээд удирдлагатай хийсэн зөвөлгөөн дээр мэдэгдэв.
“Энэ террористуудын эсрэг хийж байгаа өргөн цар хүрээтэй ажиллагаанд "Адмирал Григорович" хөлөг оролцож байна. Уг хөлгөөс өнөөдөр "Калибр" далавчит пуужингаар өмнө нь тагнан тогтоосон цэгүүдийг буудлаа” гэж сайд мэдээлэв.
Оросын Зэвсэгт хүчин арваннэгдүгээр сарын 15-нд Сирийн Идлиб, Хомс мужууд дахь террористуудын байрлалд цохилт өгөх өргөн цар хүрээтэй ажиллагааг эхлүүлжээ. Уг ажиллагаанд Оросын цорын ганц онгоц тээгч крейсер "Адмирал Кузнецов», эргийн хамгаалалтын “Бастион” гэх пуужингийн цохицолборууд оролцож байна.
Сайд Сергей Шойгу тодруулан мэдээлэхдээ, онгоц тээгчээс Су-33 онгоцнууд террористуудад агаарын цохилт өгч байгаа ажээ. “Ажиллагааны өмнө бид бид байнуудыг сайтар тодруулан тагнасан. Үүнээс гол цохилтын цэгүүдийг тогтоолоо” гэж сайд хэлжээ. Тийм байнуудад зэвсгийн агуулахууд, террористуудыг бэлтгэх төвүүд, тэдний цугларсан газрууд ба үй олноор хөнөөх элдэв хэрэгсэл бэлтгэх зоводуудыг сайд оруулжээ.
Одоо “Адмирал Кузнецов” онгоц тээгчийн бүлэг Киприйн арлууд ба Сирийн эргийн хооронд байрлаж байна. Бүлгийн бүрэлдэхүүнд атомын пуужингийн крейсер “Петр Великий”, шумбагч онгоцны эсрэг том хөлөг онгоцнууд “Североморск”, “Вице-адмирал Кулаков” мөн туслах зориулалтын хөлөг онгоцнууд багтжээ. Үүний зэрэгцээ, Газар дундын тэнгис дэх Оросын бүлэглэлд Хар тэнгисийн флотын хөлөг онгоцнууд, шумбадаг онгоцнууд байгаа юм.
Батлан хамгаалах яам эргийн цогцолборын “Оникс” пуужингийн онолтын видеог нийтлэв
Бэлтгэсэн Ш.МЯГМАР