Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг энэ сарыг дуустал өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгож байна.
Жил бүрийн тав, арваннэгдүгээр сард зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд А аминдэмийг уулгадаг бөгөөд зургаан сараас нэг настай хүүхдэд 100 мянга /олон улсын нэгж/ нэгж тунтай цэнхэр өнгөтэй А аминдэмийг 1-5 настай хүүхдэд 200 мянган нэгж тунтай улаан өнгөтэй А аминдэмийг уулгадаг аж. Уг аминдэм нь зургаан сарын турш хүүхдийн биед хэрэгцээт А аминдэмийг хангадаг байна.
А аминдэм нь дархлааг дэмжин хүүхдийн өсөлт хөгжил, харааны үйл ажиллагааг дэмждэг байна. Эцэг, эхчүүдэд анхааруулахад, нэгээс дээш насныханд өндөр тунт А амин дэмийг эмчийн хяналтан дор уулгах ёстой аж.
Э.ҮЖИН