Мисс А.Баярцэцэгийн дэлхийд цацсан ТАНИЛЦУУЛГА

Хуучирсан мэдээ: 2016.11.15-нд нийтлэгдсэн

Мисс А.Баярцэцэгийн дэлхийд цацсан ТАНИЛЦУУЛГА

Би хөх толботой монгол хүн болж төрснөөрөө бахархдаг. Би цэнхэр гаригийн иргэн болж төрснөөрөө бахархдаг. Хоёр тэрбум хүн үздэг ДЭЛХИЙН МИСС-ийн тэмцээнд Монголынхоо сайхныг, гоо үзэсгэлэнг, хатан ухаан, эр зоригийг дэлхийд бахархуулахыг хамгийн ихээр хүсч байнахэмээн дэлхийн гоо бүсгүй шалгаруулах “Miss World” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцох гэж буй Алтангэрэлийн Баярцэцэгийн танилцуулгад дурьджээ. 

Шалгаруулалт арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 18-нд АНУ-ын Вашингтон хотноо болно. А.Баярцэцэг дэлхийн миссийн тайзнаа Монголыг төлөөлөн алхах 12 дахь гоо бүсгүй болж байгаа. Тэрбээр өнгөрсөн жил Австрийн нийслэл Вена хотноо болсон “Miss Earth-2015” тэмцээнд оролцож, шилдэг 16-д шалгарч байв.

АНУ-д жүжигчний мэргэжлээр ажиллах хугацаандаа “Марка Поло” киноны хоёрдугаар ангид Хөхчин хатны ордны бэлэвсэн бүсгүйн дүрд тоглосон, авьяаслаг бүсгүй тун удахгүй дахин нэг түүхэн кинонд дүр бүтээх гэж байгаа.  Энэ нь Юан гүрний үед амьдарч байсан Хотол цагаан Сарангэрэлт гүнжийн тухай өгүүлэх “Хотлун гүнж” Монголын уран сайхны кино юм.

Мисс А.Баярцэцэг Шинжлэх ухаан, техникийн их сургуулийн Компьютер техник, менежментийн сургуулийг маркетингийн менежментийн чиглэлээр сурч төгсөн, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалжээ.

Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрийн дагуу нэг жилийн хугацаанд суралцсан байна. 

А.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж