
Эрдэмтэд болон дайны үед хоригдож байсан дайчид, сураггүй алга бологсдыг олж илрүүлэх багийнхан хамтарч 1941 оны арванхоёрдугаар сарын 7-нд бөмбөгдөлтийн үеэр амиа алдсан Япон нисэгчийн гавлын яс мөн эсэхийг тогтоохоор пүрэв гаригт дээрх гавлын ясанд шинжилгээ хийж хариу нь эерэг гарчээ. Археологич Жеф Фонын мэдэгдсэнээр гавлын ясыг 1940-өөд оны үеийн хоолны сэрээ, метал эдлэл, кока-коланы лонхны дэргэдээс дээрх олсон байна. Сувдан арлыг бөмбөгдөх үеэр АНУ-ын усан цэргийн флотын 2,400 орчим тэнгисийн цэрэг амиа алдаж байсан гэдэг.
Б.Энх