Н.Жокович хагас шигшээд үлдлээ

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

Н.Жокович хагас шигшээд үлдлээ

Английн Лондон хотноо талбайн теннисний шилдэг найман эрэгтэй теннисчид өрсөлдөж байна. Оны төгсгөлд болдог "ATP World Tour Finals"-д дэлхийн чансаагаараа шилдгүүд уригдан оролцдог билээ. Харин чансааны наймд бичигдсэн Испанийн алдарт теннисчин Рафаэль Надаль гэмтлийн улмаас өнжлөө.

Шилдэг найман теннисчин хоёр хэсэгт хуваагдан өрсөлдөж байгаа бөгөөд Сербийн Новак Жокович хэсэгтээ хоёр хожил авснаар хагас шигшээд үлдлээ. Тэрээр Канадын Милош Раонич, Австрийн Доминик Тим нарыг хожсон. 23 настай залуу теннисчин Тим Рафаэль Надалийн оронд энэ тэмцээнд анх удаа оролцож байна. Гэхдээ тэрээр Жоковичид хожигдсон нь Францын Гаэль Монфилсийг хожоод байгаа.

Нөгөө хэсэгт Их Британы Энди Маррей хоёр хожилтой болсон бол Швейцарын Стан Вавринка, Японы Кей Нишикори нар нэг хожилтой явна. Энэ хэсэгт багтсан Хорватын Марин Чилич хоёр хожигдолтой болсноор цааш өрсөлдөх боломжгүй болсон.

Өнөөдөр хэсгийн шийдвэрлэх тоглолтууд болж, хагас шигшээд өрсөлдөх теннисчид бүрэн тодорно.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж