Ардчилсан нам Их хурлаа ирэх арванхоёрдугаар сарын 6-нд хийнэ. Уг хурлаас Ардчилсан намын шинэ дүрмийг баталж, баталсан дүрэмд заасныхаа дагуу шинэ даргыг томилох аж. Харин шинэ дарга томилогдтол З.Энхболд дарга Ардчилсан намыг удирдах юм байна.
2016 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам ялагдал хүлээсний дараа тус намын дарга З.Энхболд өнгөрсөн долдугаар сард чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, Гүйцэтгэх зөвлөлдөө өгсөн байдаг.
Гэвч Үндэсний зөвлөлдөх хорооны өчигдрийн хуралдаанаас “Шинэ дарга томилогдсоноор хуучин дарга ажлаасаа чөлөөлөгдөнө” гэж үзжээ.
Энэ талаар болон өчигдөр хуралдсан Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны 48 дугаар хуралдааны талаар УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, Ш.Түвдэндорж, Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Г.Эрхэмбаяр нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Г.ДАРЬ