Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулав

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсгийн үйл ажиллагааны талаар Дорноговь аймгийн албан ёсны цахим хуудсанд дараах мэдээлэл нийтлэгджээ.

Улсын Их Хурлаар баталсан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг сурталчлах зорилгоор Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Дорноговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсэг Дорноговь аймгийн төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийтийг оролцуулан Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулах, авлигын эсрэг хууль тогтоомжийг таниулах чиглэлээр сургалт, мэдээлэл хийлээ. Сургалтад Дорноговь аймгийн бизнес эрхлэгч иргэд, төрийн бус байгууллагын төлөөлөл 78 хүн хамрагдсан байна.

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ажилтан, комиссар Ж.Сарангэрэл, Д.Балдандорж нар Дорноговь аймгийн төрийн захиргааны байгууллагын 144 албан хаагч, төрийн байгууллагын удирдах 42 албан тушаалтанд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг танилцуулж, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар сургалт зохион байгууллаа.

Эх сурвалж: dornogovi.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж