Б.Будаевийн нэрэмжит тэмцээнд 39 бөх барилдана

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

Б.Будаевийн нэрэмжит тэмцээнд 39 бөх барилдана

ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын Биеийн тамир, спортын цогцолборт арваннэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн аварга, ахмадын дэлхийн аварга, европийн болон Азийн аврага, Дэлхийн цомын тэмцээний аварга, ЗХУ-ын болон ОХУ-ын дөрвөн удаагийн аварга, ЗХУ болон Буриадын Гавьяат тамирчин Б.Будаевийн нэрэмжит залуучуудын ХХIҮ удаагийн олон улсын тэмцээн болно. 

Тэмцээнд оролцогч 23 хүртэлх насны залуучууд 52, 57, 61, 65, 70, 74, 86, 97 кг-ын жинд өрсөлдөх юм.

Монголын багийн тухайд “Харгант-Цамхаг” клубын дасгалжуулагч Ж.Дандарын удирдсан таван бөх, “Арслан” клубын дасгалжуулагч Б.Энхтүвшингийн удирдсан найман бөх, “Аварга” биеийн тамирийн дээд сургуулийн багш-дасгалжуулагч Л.Урианхайн удирдсан найман бөх, “Дархан-Хасу-Мегастарс” клубын дасгалжуулагч Г.Амархүүгийн дасгалжуулах 12 бөх, БТСДуС-ийн багш-дасгалжуулагч Пүрэвбаатарын удирдсан зургаан тамирчин, нийт 39 залуу бөх оролцох ажээ. Олон улсын шүүгч Г.Амархүү мөн тэмцээнд шүүгчээр оролцох юм байна.

Өнгөрсөн жилийн тэмцээнээс З.Занабазар /57/, Ө.Батзул /96 кг/ нар мөнгө, А.Мөнх-Эрдэнэ /57 кг/, А.Мөнх-Эрдэнэ /66 кг/, Б.Батсүх /70 кг/, Б.Бямбадорж /74 кг/ нар хүрэл медаль хүртэж байсан юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж