Б.Хурцын асуудлыг шийдэхгүй бол захидал бичнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Б.Хурцын асуудлыг шийдэхгүй бол захидал бичнэ

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга Б.Хурцыг Германы талд шилжүүлэх эсэх давж заалдах шатны шийдвэр гараагүй байна. Түүнийг Германы талд шилжүүлэх анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцсэн давж заалдах хурал өнгөрөгч зургадугаар сарын 23, 24-нд болж шүүгч энэ сарын 12-нд шийдвэрээ танилцуулахаа мэдэгдсэн ч хугацаанаасаа арав хоног хэтрээд байгаа юм. Хэрэв ирэх сарын 1-ний дотор шүүхийн шийдвэрийн талаар хариуг манай талд  өгөхгүй бол Ажлын хэсгийнхэн Английн шүүгч Лорд Мосесд  хандаж  захидал бичихээр ярилцаж байгаа аж. Шүүхийн шийдвэрийг тодорхой шалтгаангүй удаашруулж байгааг эсэргүүцэж, шийдвэрээ танилцуулахыг шаардах юм байна. Английн Лондон хотын шоронд арван сар хоригдож буй Б.Хурцын сэтгэл санаа хүнд байгаа бөгөөд өөрөө  шүүгч Лорд Мосесд хандах хүсэлтэй байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Гэхдээ эхний ээлжинд Ажлын хэсгийнхэн шүүгчид захидал бичиж,  шүүх хурлын шийдвэрийг танилцуулахаар зэхээд байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж