Хүн буудсан этгээдэд тэнсэн харгалзах ял өгчээ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Хүн буудсан этгээдэд тэнсэн харгалзах ял өгчээ

Төв аймгийн МАН-ын дарга Ч.Адъяасүрэн, Ц.Цолмонгэрэл болон иргэн Ч.Дэлгэрсайхан нарт холбогдох хэргийн шүүх хурал боллоо. Шүүгч нар хэргийг хянан хэлэлцээд тэдэнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял ногдуулсан байна. Учир нь анд явж байгаад андуурч буудан нэгнээ хөнөөсөн тэднийг шүүх бүрэлдэхүүн санаатай хүний аминд хүрээгүй, санамсаргүй үйлдэл гэж үзжээ. Өнгөрөгч гуравдугаар сард аймгийн заан Б.Баянбатыг Төв аймгийн Татварын хэлтсийн дарга Ч.Адъяасүрэн, тус аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга Ц.Цолмонгэрэл, иргэн Ч.Дэлгэрсайхан нар  анд дагуулж яваад сум алдан амь насанд нь хүрсэн юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж