Монголчуудын 50 хувь нь сэтгэлзүйн асуудалтай

Хуучирсан мэдээ: 2016.11.17-нд нийтлэгдсэн

Монголчуудын 50 хувь нь сэтгэлзүйн асуудалтай

  • УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн олонхи нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзэж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. УИХ-аар дээрх хууль батлагдсан нөхцөлд жил бүрийн арваннэгдүгээр сарын 26-нийг Бүгд найрамдах улсыг тунхагласан баярын өдөр болгон тэмдэглэж, бүх нийтээр амарч байх юм.


  • Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Монголбанкны тухай хуулийн 22.2 дугаарт зүйлд, Монголбанк гадаад валюттай харьцах төгрөгийн ханшийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхдээ ханшийн чөлөөт байх, төгрөгийн тогтвортой байдлыг хангах, үндэсний эдийн засгийн тэнцвэртэй хөгжлийг хангах зарчмыг баримтлана гэж заасан байдаг. Хуулиар бол ханш хатуу биш чөлөөтэй байна гэсэн зарчмыг тусгасан байдаг учраас Монголбанкны мөнгөний бодлого үүнтэй уялдаж гарч байгаа юм” гэж мэдээлжээ.


  • Ардчилсан намын ҮЗХ-ны хурал гурвантаа хойшлогдсоны эцэст өчигдөр /2016.11.16/ Төрийн ордонд 15.00 цагаас эхэлсэн. ҮЗХ-ны хурлаар намын даргын асуудал огт хөндөгдөхгүй бөгөөд намын шинэчлэл болон ирэх арванхоёрдугаар сард болох Их хурлын бэлтгэлийн талаар ярилцаж, ажлын хэсэг байгуулахаар болжээ.


  • Арваннэгдүгээр сарын 15-ны мягмар гаригийн арилжаагаар Brent маркийн нефтийн үнэ тав гаруй хувиар нэмэгдэн баррель нь 46,78 ам.доллараар Лондоны ICE биржид арилжаалагдсан байна. 


  • Энэ онд нүүрсний үнэ огцом өслөө. Цаашид ч харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боломжтой гэж шинжээчид үзэж байна.

                Коксжих нүүрсний үнэ оны эхнээс 100 гаруй хувиар өссөн

                Эрчим хүчний нүүрсний үнэ 100 хувиар өссөн.

 


  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар нийт монгол хүмүүсийн 50 орчимд хувь нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай гэж дүгнэжээ.


  • Энэ оны эхний 10 сард “Автобус нэгтгэл” компани 112 удаа зам тээврийн осол гаргаснаараа нэгдүгээрт бичигдэж байна. Үүний араас “Тэнүүн Огоо”, “Эрдэм транс” компанийн автобус осол ихээр гаргажээ.


  • Улаанбурхан өвчний хүндрэлээс сэргийлдэг өндөр тунт А амин дэмийг энэ сарыг дуустал өрхийн эрүүл мэндийн төвүүдээр дамжуулан зургаан сараас таван нас хүртэлх хүүхдүүдэд олгож байна.


  • Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн Ужигийн гол гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 60 км-т/ 18-93 ЗАН улсын дугаартай Ланд-80 загварын автомашин голын мөсөнд цөмөрч суусан тухай дуудлагаар өчигдөр /2016.11.15/ 19:30 цагт аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн албан хаагчид ажиллаж, иргэн Б.Баянмөнхийг /38 настай, эрэгтэй/ аварч, автомашиныг голоос татан гаргажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж