Үерийн аманд буусан 2889 айлыг нүүлгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Үерийн аманд буусан 2889 айлыг нүүлгэнэ

Нийслэлийн газрын албанаас үерийн аман дээр буусан 2889 айлыг үнэ төлбөргүй нүүлгэхээр болжээ. Үүнээс Баянгол дүүрэгт 122, Баянзүрх дүүрэгт 803, Хан-Уулд 328, Сүхбаатарт 434, Чингэлтэйд 462, Сонгинохайрханд 669 айл усанд автаж мэдэхээр байгаа аж. Иймд үерт автаж болзошгүй, үерийн аман дээр буусан айл өрхүүд харьяа дүүргийнхээ Засаг даргад өргөдөл гарган, нүүх зардлаа авч болох юм байна. Үерийн аманд буусан айлуудыг Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн  шинэ суурьшлын бүс рүү нүүлгэхээр төлөвлөөд байгаа аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж