Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст хэрхэн туслах талаар зааж байна

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүст хэрхэн туслах талаар зааж байна

Монголчуудын дунд сүүлийн жилүүдэд сэтгэл гутрал, түгшүүр, айдас гэхчилэн сэтгэлзүйн тулгамдсан асуудал маш их тохиолдох болсон байна.  Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан судалгаагаар нийт монгол хүмүүсийн 50 орчимд хувь нь сэтгэлзүйн тулгамдсан асуудалтай гэж дүгнэжээ. Тиймээс юун түрүүнд сэтгэлзүйн хувьд хэвийн биш хүмүүст туслах, тэдэнтэй хэрхэн ажиллах талаарх сургалтыг “Тамир ротари” клубын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.

Түгшүүр, айдас, сэтгэл гутрал гэдэг нийгэм, эдийн засгийн байдалтай маш их хамаатай байдаг бөгөөд  бэрхшээлийг даван туулах чадвар суларснаас ийн сэтгэцийн асуудалд өртдөг гэдгийг эрдэмтэд хэлж байлаа. Хүүхдүүд, идэр дунд насныхан төдийгүй 60 настнуудад  хүртэл сэтгэцийн асуудал тулгамдаж байдгийг тогтоожээ. Уг нь 20-30 жилийн өмнө манай улсад сэтгэцийн өвчлөл дэлхийн дунджаас 10 дахин бага байсан байна. Гэтэл сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаа учраас эмч мэргэжилтнүүд, сэтгэл зүйчид, нийгмийн ажилтнуудад зориулж, гадаадын мэргэжилтнүүдээр “Сэтгэцийн өөрчлөлт, хямралын үед анхны тусламж үзүүлэх тухай” хичээлийг заалгаж буй юм. Энэхүү сэдвээр Канад, АНУ, Хонгконг, Макао зэрэг олон улсад туршлага солицлсон эрдэмтэд уригдан  ирж хичээл зааж байна.  АНУ-ын Колорадогийн их сургуулийн багш Алберт Чан, гэр бүл ба сэтгэлзүйн зөвлөгөө өгөх төвийг үүсгэн байгуулагч, зөвлөх эмч Исаак Иеп нарын багш нар сэтгэлзүйн  хувьд хүндрэл учирсан хүмүүст хэрхэн туслах талаар зөвлөгөө өгч байгаа юм.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж