Салхин эрчим хүчний зах зээл гурав дахин өснө

Хуучирсан мэдээ: 2011.07.22-нд нийтлэгдсэн

Салхин эрчим хүчний зах зээл гурав дахин өснө

Салхин эрчим хүчний зах зээл 2010 онд нэлээд унаж, удааширсан. Тэгвэл 2017 он гэхэд энэ эрчим хүчний зах зээл гурав дахин өргөжих хандлагатай байгааг ажиглагчид мэдээлжээ. Өнгөрсөн жилд гэхэд энэ эрчим хүчнээс нийт 194.3 гегаватт цахилгаан гарган авч байсан бол зургаан жилийн дараа энэ тоо 536.9 гегаваттад хүрэх нь. Ингэснээр салхины эрчим хүчний үйлдвэрлэлээр 153 тэрбум ам.доллар олно гэсэн үг хэмээн “Pike research” судалгааны багийнхан мэдэгдэв. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний энэ салбарт шинэчлэл гарах боломжийг тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид мөн нэмж байгаа юм. Тэдний үйлдвэрлэж буй хөдөлгүүрүүд санаанд оромгүй хэмжээтэй. Дэлхийд алдартай зарим компани хөлбөмбөгийн талбайгаас ч урт хөдөлгүүр үйлдвэрлэх зорилт тавьсан байна.

Б.НОРОВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж