Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан эхлээгүй байна

Хуучирсан мэдээ: 2016.11.16-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан эхлээгүй байна

Ардчилсан намын ҮЗХ-ны хуралдаан өнөөдөр 15:00 цагт Төрийн ордны их танхимд болохоор тогтсон. Одоогийн байдлаар хуралдаан хараахан эхлээгүй байна. ҮЗХ-ны гишүүдийн зарим нь хуралдаа ирээгүй байгаа юм. Энэ удаагийн хуралдаанаар Их хурлаа зарлан хуралдуулах, дүрмийн шинэчлэлийн төслийг боловсруулах ажлын хэсгийг томилох, Хяналтын хорооноос гаргасан УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан нэр бүхий 15 гишүүнийг намаас хөөх шийдвэрийг хэлэлцэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Хуралдаанд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, экс намын дарга З.Энхболд нар оролцохгүй аж. 

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж