Загварын ертөнцийнхнийг нэг дор чуулуулдаг “Гоёл-2017” наадам товоо зарлалаа. Монголын дизайнеруудын холбооноос зохион байгуулдаг “Гоёл” наадмын сүүлийн шатны шалгаруулалт ирэх арванхоёрдугаар сарын 1-нд болох нь ээ.
Өнгөрсөн жилүүдэд “Гоёл” наадам загварын долоо хоногоор үзэгчидтэй уулздаг болсон.
“Гоёл-2016” наадмын “Загварын долоо хоног” энэ сарын сүүлээр явагдах бөгөөд одоогоор болох газар, товоо хараахан эцсийн байдлаар гаргаагүй байна.
Монголын дизайнеруудын холбооноос 29 дэх жилдээ зохион байгуулах гэж буй “Гоёл” наадамд Монголд үйл ажиллагаа явуулж байгаа хувцас загварын агентлаг, салон, үйлдвэрүүд “Шилдэг дизайнер”, “Шилдэг загвар”, “Шилдэг зохион бүтээх товчоо” зэрэг номинацид бүтээлээ өрсөлдүүлнэ. Харин загварын агентлагуудын шилдэг загвар өмсөгчдөөс шинэ “Топ модель” тодорно.
Г.ДАША